АИ-92 шатахууны хомсдол арилах уу?

Хуучирсан мэдээ: 2011.06.27-нд нийтлэгдсэн

АИ-92 шатахууны хомсдол арилах уу?

АИ-92 шатахууны хомсдол арилах эсэх нь тодорхойгүй байна

АИ-92 шатахууны хомсдол өнгөрсөн баасан гарагаас эхэлж ил боллоо. Шатахуун импортлогч компаниуд АИ-92 шатахуунд хязгаарлалт хийж, бэлэн мөнгөөр худалдаалахаас татгалзаж эхлээд байна. Үүнийг дагаад АИ-92 шатахууны үнэ нэмэгдсэн аж. Тухайлбал, “Сод монгол” группын шатахуун түгээх станцууд бэлэн мөнгөөр худалдаалсан тохиолдолд нэг литр АИ-92 шатахууныг 2000 төгрөг, картаар бол 1700 төгрөгөөр худалдаалж байгаа юм байна. АИ-92 шатахууны нөөцийн талаар холбогдох албаныхан нь ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна. Ямартай ч Ерөнхийлөгч Украйн улсыг зорихоосоо өмнө эрх баригч намын бүлгийн дарга нарт шатахууны хомсдлыг зохицуулах үүрэг өгсөн. Тэгэхээр АИ-92 шатахууны хомсдол нүүрлэх нь эртнээс тодорхой байсан бололтой. Цаашид АИ-92-ын нийлүүлэлт хэвийн болох эсэх нь тодорхойгүй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж