Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.04.19-нд нийтлэгдсэн

Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос мэдээлэл хийнэ

Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос маргааш сэтгүүлчдэд хэвлэлийн бага хурал хийлгэхээр төлөвлөжээ. Түүгээр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2009 оны тойм, цаашдын төлөв хандлага, 2010 онд гарч болзошгүй эрсдлүүд, анхаарах зүйлс, мөн оны I улиралд хийсэн ажлын талаар танилцуулах юм байна. Түүнчлэн энэ оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгон зарласантай холбогдуулан хэрэгжүүлсэн арга зам, цаашдын зорилт, Компанийн засаглал, Зөгийн үүр хөтөлбөр, Хилийн боомтуудыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээ, Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн үндэсний гурав дахь илтгэл зэргийг танилцуулах ажээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж