Нийслэлийн хэмжээнд АИ-92 бензин хомсдсонтой холбогдуулан таксинууд үнээ нэмжээ. Өнөөдрийн байдлаар нэг км газар 500 төгрөгөөр үйлчилдэг байсан такси 700-1000 төгрөгөөр үйлчилж байна. Газрын тосны газраас АИ-92 бензин 10, А-80 бензин 20 хоногийн нөөцтэй байгаа гэж мэдэгдсэн. Гэвч шатахуун түгээх станцууд АИ-92 бензинийг зөвхөн талоноор олгож эхлээд байгаа юм.
С.Отгон