Цогц үйлчилгээг Капитал банкнаас авах боломжтой

Хуучирсан мэдээ: 2011.06.27-нд нийтлэгдсэн

Цогц үйлчилгээг Капитал банкнаас авах боломжтой

Ботаникийн оршин суугчид банкны цогц үйлчилгээг капитал банкнаас авах боломжтой боллоо.

Монгол Улсын арилжааны анхны Капитал банкны үйл ажиллагаа өргөжин тэлсээр байна. Өнгөрөгч долоо хоногийн Баасан гарагт бидний нэрлэж заншсанаар Ботаникийн нутаг дэвсгэрт  тооцооны шинэ төв нээлтээ хийв.

Тооцооны шинэ төвийн нээлтэнд Капитал банкны Үйл ажиллагааны газрын захирал Б.Ганбаатар, Баянзүрх дүүргийн санхүү, төрийн сангийн дарга Ц.Наранчимэг нар оролцон  нээлтийн тууз хайчилж,  тооцооны шинэ төвийн үйл ажиллагааг эхлүүллээ.
Ботаникийн тооцооны төв нь Капитал банкны 45 дахь нэгж бөгөөд Баянзүрх дүүргийн 8, 10, 12, 13–р хороо, Амгалан өртөөний оршин суугчид банк санхүүгийн олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг энэ төвөөс авах боломж бүрдлээ.

Капитал банк нь өнгөрсөн 5 сард дэлхийд хамгийн өргөн сүлжээтэй, шуурхай мөнгөн гуйвуулгын MoneyGram үйлчилгээг нэвтрүүлсэн, мөн хүний хөгжил сангийн мөнгийг гар утсаар олгох MostMoney үйлчилгээ нь ард иргэдийн талархлыг хүлээсэн билээ. Мөн хамгийн сүүлд олон улсын валютын арилжааны Capitalbankfx FOREX платформыг ашиглан  оролцох санхүүгийн шинэ үйлчилгээг анх удаа нэвтрүүлээд байна.
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж