Аль-Кайдагийн удирдагчийн эхнэрт 20 жилийн ял оноов

Хуучирсан мэдээ: 2011.06.27-нд нийтлэгдсэн

Аль-Кайдагийн удирдагчийн эхнэрт 20 жилийн ял оноов

Ирак дахь Аль Кайда байгууллагын удирдагчийн эхнэрийг алан хядах үйл ажиллагаа зохион байгуулсан хэрэгт яллаж 20 жил шоронд хорих ял оноолоо. Иракийн дээд шүүхийн мэдээлснээр Йемен гаралтай бүсгүйг Иракийн хуулиар ялласан байна.

Хасна Али гэгч нь 2010 онд Ирак-АНУ-ын хамтарсан тусгай ажиллагааны үеэр амиа алдсан Ирак дахь Аль-Кайдагийн хамгийн аюултай удирдагчдийн нэг Абу Аюуб аль-Масригийн эхнэр ажээ. Абу Аюуб аль-Масри гэгч нь Багдад дахь Аль-Кайда байгууллагын харъяа Исламын улс гэгч бүлэглэлийн удирдагч байсан юм. Нөхрийг нь устгасны дараа Хасна Алиг баривчилсан бөгөөд  АНУ-Иракийн хамтарсан тусгай хүчний генерал Реймонд Одиерно “Ирак дахь аллага хядлагыг зогсооход энэ баривчилгаа маш чухал үүрэг гүйцэтгэсэн” гэж мэдэгдсэн байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж