
Хасна Али гэгч нь 2010 онд Ирак-АНУ-ын хамтарсан тусгай ажиллагааны үеэр амиа алдсан Ирак дахь Аль-Кайдагийн хамгийн аюултай удирдагчдийн нэг Абу Аюуб аль-Масригийн эхнэр ажээ. Абу Аюуб аль-Масри гэгч нь Багдад дахь Аль-Кайда байгууллагын харъяа Исламын улс гэгч бүлэглэлийн удирдагч байсан юм. Нөхрийг нь устгасны дараа Хасна Алиг баривчилсан бөгөөд АНУ-Иракийн хамтарсан тусгай хүчний генерал Реймонд Одиерно “Ирак дахь аллага хядлагыг зогсооход энэ баривчилгаа маш чухал үүрэг гүйцэтгэсэн” гэж мэдэгдсэн байна.
Н.Энх