Хотын дарга бэлтгэл хурандаа боллоо

Хуучирсан мэдээ: 2011.06.27-нд нийтлэгдсэн

Хотын дарга бэлтгэл хурандаа боллоо

Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалаар  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаярт бэлтгэл хурандаа цол олгожээ.  Цолыг Батлан хамгаалахын сайд Л.Болд, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав нар гардуулан өгсөн байна.  Мөн нийслэлийн орлогч дарга Д.Ганболдод  дэслэгч цол олгожээ.  Тэд өнгөрөгч бямба гаригт  Таван толгой дахь сургалтын төвд болсон стратегийн бэлтгэл сургалтад оролцсон байна. 

Бэлтгэл сургалтыг Нийслэлийн Засаг дарга, Зэвсэгт хүчний жанжин штаб/ЗХЖШ/-тай байгуулсан хамтран ажиллах гэрээний хүрээнд зохион байгуулсан бөгөөд Батлан хамгаалах хууль тогтоомжийн дагуу шаардлагатай үед гүйцэтгэх үүргийн талаар мэдлэг олгосон байна.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж