Ардчилсан намын бүлэг хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2010.04.19-нд нийтлэгдсэн

Ардчилсан намын бүлэг хуралдаж байна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг Төрийн ордны “Б” танхимд хаалттай хуралдаж байна. Тус хуралдаанаар Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэх тухай Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 02 тоот дүгнэлт, Агаарын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,  Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг тус бүр хэлэлцэж байна. Мөн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхийн зэрэгцээ Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг Зам, тээвэр барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга танилцуулах ажээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж