МАХН хэвлэлийн бага хурал хийлгэнэ

Хуучирсан мэдээ: 2011.06.27-нд нийтлэгдсэн

МАХН хэвлэлийн бага хурал хийлгэнэ

Улсын дээд шүүхээс нэрээ авч батламжаа гардсан МАХН-ынхан өнөөдөр 12.30 цагт Хэвлэлийн хүрээлэнд хэвлэлийн бага хурал хийлгэх гэж байна. Мэндэлснээсээ хойш таван сарын дараа “төрсний гэрчилгээ”-гээ авсан МАХН-ын гишүүд цаашид хийх үйл ажиллагаа болон ямар зам туулж намын нэр авсан талаараа сэтгүүлчдэд мэдээлэх аж.

Улс төрд шинэ хүчний орон зай үүсгэнэ хэмээн өмнө нь мэдэгдэж байсан МАХН анхнаасаа тэднийг дэмжсэн ҮШН, Монголын либерал нам, Монголын ардчилсан хөдөлгөөний нам, төрийн бус байгууллагуудтай хамтарч шинэ хөдөлгөөний төлөө гэсэн уриатайгаар улс төрд орж ирж байна.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж