С.Ням-Очир, Ц.Мөнхзаяа нар алтан медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2011.06.27-нд нийтлэгдсэн

С.Ням-Очир, Ц.Мөнхзаяа нар алтан медаль хүртлээ

Бразилын Сан-Пауло хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу зургадугаар сарын 25-26-нд жүдо бөхийн Дэлхийн цомын тэмцээн болж, манай жүдочид амжилттай зодоглолоо. Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд зодоглосон Монголын жүдочдоос эрэгтэйчүүдийн 73 кг-д зодоглосон С.Ням-Очир алт,  эмэгтэйчүүдийн 63 кг-д өрсөлдсөн Ц.Мөнхзаяа нар алтан медаль хүртэж, Хөдөлмөрийн баатар, дэлхийн аварга Х.Цагаанбаатар /73 кг/ мөнгө, Г.Болдбаатар /60 кг/ хүрэл медаль хүртсэн байна. ОУХМ С.Мияарагчаа /66 кг/ шагналт тавдугаар байр эзэлжээ. Энэ удаагийн тэмцээнд Дэлхийн аварга Х.Цагаанбаатар жин өгсч, 73 кг-д өрсөлдсөн байна. Энэ жингийн аваргын алтан медалийн төлөө Х.Цагаанбаатар, С.Ням-Очир нар өрсөлдөж, цаг сунган барилдаад С.Ням-Очир юүко үнэлгээгээр ялжээ.

Дашрамд сонирхуулахад, мөн өнгөрсөн амралтын өдрүүдэд Хонгконгод болсон жүдо бөхийн Зүүн азийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн +100 кг-д өрсөлдсөн А.Давааням мөнгө, Б.Хишигбаяр /66 кг/, М.Дашням /-73/, Д.Бат-Эрдэнэ /81 кг/, Б.Жанчивдорж /90кг/ нар хүрэл медаль хүртэж, эмэгтэйчүүдээс Т.Амаржаргал /52 кг/, Б.Сайнбуян /63 кг/, Б.Мөнхтуяа /+78 кг/ нар мөн хүрэл медалийн эзэд болжээ.

Зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж