ОУЭХА нь анх 1974 онд байгуулагдсанаас хойш хоёр удаа стратегийн нөөцөө ийнхүү нээж байсан юм. Анх Персийн булангийн 1991 оны дайны үеэр, дараа нь “Катрина” хар шуурганы үеэр Мексикийн булангийн нефтийн цамхгууд хаагдсаны стратегийн нөөцөө нээж байсан.
ОУЭХА-гийн мэдээлснээр Ливийн дайны ажиллагааны улмаас нефтийн хомсдол нь тавдугаар сарын 31 гэхэд 132 сая баррельд хүрсэн байв. Тус агентлагийн гишүүн орнуудын нефтийн бүх нөөц нь 4,1 тэрбум баррель хүрдэг бөгөөд үүний 1,6 тэрбум баррель нь онцгой тохиолдолд хэрэглэх улсын нөөц юм. Одоо наймдугаар сард нийлүүлэгдэх WTI маркийн нефтийн нэг баррелийн үнэ 90 доллар байна. Brent маркийн нэг баррелийг нь 108 доллараар наймдугаар сард нийлүүлнэ.
1973-74 оны нефтийн хямралын үеэр байгуулагдсан ОУЭХА нь Засгийн газар хоорондын байгууллага бөгөөд 28 орны эрчим хүчний бодлогын хүрээний зөвлөгч бөгөөд ОУЭХА нь Эдийн засгийн хамтын ажиллагаа ба хөгжлийн байгууллагын бүтэц дэх бие даасан агентлаг юм.