Уг хэвлэлд өгүүлснээр Хонсю арлын хойд Аомори мужаас өмнө зүгийн Тиба муж хүртлэх зүүн хойд хэсэг тэр чигтээ гамшгийн бүс гэж нэрлэгдлээ. Нийтдээ газар хөдлөлт, цунами арлын гүн хүртэл есөн бүсийг нэрвэсэн байна.
Гамшгаар барилгын салбар хамгийн их хохирол буюу 10,4 их наяд иен буюу 129 тэрбум ам.долларын хохирол амсчээ. Хөдөө аж ахуй ба эрчим хүчний салбар 1,9 ба 1,3 их наяд иенийн (24 ба 16 тэрбум ам.доллар) хохирол хүлээсэн гэсэн байна. Үүнд мөн “ТЕРСО” компанийн эд хөрөнгийн хохирол орж байгаа. Гэхдээ “Фүкүшима-1” атомын станцыг ослын үр дагаврыг арилгахад зарцуулсан хөрөнгө энд тоологдсонгүй ажээ.
Гэхдээ Засгийн газар нь хохирлын хэмжээ нэмэгдэж магадгүй гэж анхааруулсан байна. Олон улсын валютын сангийн мэдээгээр Японы 2010 оны дотоодын нийт бүтээгдэхүүний номинал нь 5,5 их наяд ам.доллар байжээ. Гуравдугаар сарын гамшгаар хамгийн сүүлчийн мэдээний дагуу 23 мянган хүн амиа алдаж, сураггүй болжээ.