Агаарын тээврийн компаниуд гомдол гаргажээ

Хуучирсан мэдээ: 2010.04.19-нд нийтлэгдсэн

Агаарын тээврийн компаниуд гомдол гаргажээ

Исландын галт уулын идэвхжилээс үүдэлтэй үүл агаарын замыг хааснаас болж Европын нисэх буудлууд хаагдаж агаарын нислэгүүд хойшилсоор байна. Өнөөдөр Европын орнуудаас нисэх нисэх ёстой байсан нислэгүүдийн тал нь хойшлогдож байгаа гэдгийг Европын холбооны төлөөлөгч зарласан байна. Өчигдөр өгч байсан мэдээгээр бол Герман,Франц,Испани, Итали,Норвеги,Литва болон Словени улсууд агаарын замаа бүрэн болоод хэсэгчлэн нээхээр болж байгаа юм байна. Харин Их Британи болон Голланд улсууд орон нутгийн цагаараа өнөөдрийн 8.00 цаг хүртэл бүх нислэгийг хаасан байгаа ажээ. Хамгийн сүүлд авсан мэдээгээр бол Европ даяар нийтдээ 63 мянган нислэгийн цаг өөрчлөгдсөн бөгөөд нисэх буудлууд дээр олон мянган хүн хүлээлтийн  байдалд зутарч байгаа гэнэ. Хойд хөрш ОХУ-ын хувьд 475 нислэгийн цагийг хойшлуулж, 24 нислэг одоогоор хүлээгдсээр байгаа ажээ. Ингэж нислэгийг хойшлуулж байгаад агаарын тээврийн компаниуд дургүйцлээ илэрхийлж , засаг захиргааныхан аюулыг хэт дөвийлгөн агаарын компаниудын орлогыг их хэмжээгээр хааж алдагдалд оруулсаар байгааг шүүмжилж эхэлжээ. Харин Европын холбоо зэрэг асуудлыг хариуцсан байгууллагудын зүгээс ийм тохиолдолд галт уулын үнс нурам онгоцны хөдөлгүүрт орж гэмтэл учруулах зэргээр учирч болох аюул их хэмээн мэтгэж байгаа юм. Харин Их Британийн Бритиш Эйрвэйз компани зорчигчгүйгээр туршилтын нислэг үйлдсэнийхээ дараа яригдаад байгаа эрсдэл байхгүй гэж нотолсноос болж агаарын тээврийнхний дэгдээсэн маргаан улам дэврэх байдалтай болж байгаа гэнэ.

М.Наст 

Бичлэг үзэх…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж