Төрийн мэдээллийн агентлаг SANA энэ үеэр хууль хяналтын байгууллагын хэд хэдэн ажилтнууд хэлмэгдсэн гэв.
Баасан гаригийн мөргөлийн дараа олон мянган хүнтэй жагсаал дээрх хотуудаас гадна Дейр-эз-Зор, Амуду, Эль-Камышла зэрэг хотуудад болжээ. Жагсагчид Дамаск-Халебын замыг хаасан байв. Сирид баасан гаригийн мөргөлийн дараа хүмүүс тогтмол эсэргүүцлийн жагсаал хийж байна. Тэдний эсрэг арми, техник оруулж байгаа ч жагссаар байгаа юм.
Сирийн дэглэмийг эсэргүүцсэн ажиллагаа 2011 оны гуравдугаар сараас эхлэн үргэлжилж байна. Эхлээд жагсагчид өөрчлөлт шинэчлэлийг шаардсан бол эрх баригчид тэдний эсрэг хүч хэрэглэсний дараа ерөнхийлөгч Башар Ассадыг огцрохыг шаардах болсон юм.
Хүний эрхийн төлөө тэмцэгчдийн мэдээгээр жагсаал цуглаан эхэлснээс хойш 1300 орчим иргэд алагдаж, 10 мянгаад хүн шоронд хоригдож байна. Сүүлийн хэдэн өдрүүдэд Сириэс Туркт 12 мянга орчим хүн зугтан дүрвэсэн байлаа.