
“Transformers”-ийн эхний хоёр ангид жүжигчин Меган Фокс тоглосон ч, уг киноны найруулагч гуравдугаар ангид түүнийг хасч оронд нь хатагтай Хантигтон тоглуулсан юм. 24 настай загвар өмсөгч Хантингтон мэргэжлээ сольж, кино урлагт хүч сорих болсон нь түүний хувьд том өөрчлөлт болсон тухай хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн нь сэтгүүлчдийн анхаарлыг нэлээд татжээ. “Transformers 3” кино зургадугаар сарын 29-ний өдрөөс эхлэн Германы кино театруудад гарч эхэлнэ.
Б.Энх