Сэлэнгэ аймгийн залуучууд чууллаа

Хуучирсан мэдээ: 2011.06.26-нд нийтлэгдсэн

Сэлэнгэ аймгийн залуучууд чууллаа

Сэлэнгэ аймгийн Ардчилсан залуучуудын холбооны ээлжит IV хуралдаан өчигдөр /IV.24/ Мандал суманд болов. Тус Залуучуудын холбоо энэ удаагийн хуралдаанаар өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа дүгнэж, холбооны удирдлага зохион байгуулалтыг шинэчлэх, үйл ажиллагааны ойрын зорилтыг тодорхойлох зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн байна. Хуралдаанд АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Сангийн сайд С.Баярцогт, Ардчилсан намын ҮЗХ-ын гишүүн, аймгийн Ардчилсан намын дарга Д.Цогт-Очир болон ахмадуудын төлөөллүүд урилгаар оролцжээ.

Хуралдаанд тус аймгийн 14 сум хоёр тосгоны 150 гаруй төлөөлөгчид оролцсон байна. Мөн хуралдаанаар аймгийн Ардчилсан залуучуудын холбооны тэргүүнээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит Ц.Элбэгдорж хүрээлэнгийн Олон нийттэй харилцах албаны дарга Г.Оюунбатыг сонгосон байна.

Б.УНДРАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж