Хуучирсан мэдээ: 2010.04.19-нд нийтлэгдсэн

Э.Бат-Үүл лекц уншина

Монгол Улсын баатар, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл өнөөдөр оюутнуудад зориулж лекц уншина. Хөдөө аж ахуйн их сургуулийн байранд өнөөдөр 15.00 цагт эхлэх уг лекцийг тус сургуулийн оюутнуудын “Шинэ Монгол” клубээс санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд эрхэм гишүүнд ийнхүү лекц уншина уу хэмээх хүсэлт тавьсан юм байна. Лекцийн үеэр оюутнууд хүссэн асуултаа эрхэм гишүүнд тавьж, чөлөөтэй ярилцлага өрнүүлэх юм байна.

А.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж