Анистон шивээстэй болов

Хуучирсан мэдээ: 2011.06.26-нд нийтлэгдсэн

Анистон шивээстэй болов

Холливудын алдарт жүжигчин, Брэд Питтийн экс эхнэр Женнифер Анистон өнгөрсөн баасан гаригт Нью Йорк хотод анхныхаа шивээсийг хийлгэв. Анистон баруун хөлийнхөө дотор шагайн тус хэсэгтээ “Норман” хэмээн шивүүлжээ. Энэ үгний утга учрыг хэрэгт дуртай сэтгүүлч нар шалгаалгүй өнгөрсөнгүй. Харин тэдгээр сэтгүүлчдийн хорхойг дарсан Анистоны хариулт маш энгийн байв. Норман гэдэг нь Анистоны Уэльс терьер нохойн нэр бөгөөд түүний хайртай нохой нь өнгөрсөн тавдугаар сард 15 нас хүрээд өнгөрсөн ажээ. 

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж