Вэнь Зябао Их Британид хүрэлцэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.06.26-нд нийтлэгдсэн

Вэнь Зябао Их Британид хүрэлцэн ирлээ

Хятадын Ерөнхий сайд Вэнь Зябао еврогийн ханшийн асуудлаар хуралдах гурван өдрийн дээд хэмжээний уулзалтад оролцохооор Их Британид хүрэлцэн ирээд байна. Айлчлалын хугацаанд тэрбээр Их Британи, Хятадын стратегийн түншлэлийн асуудлаар тус улсын Ерөнхий сайд Дэвид Камеронтой биечлэн уулзаж, хоёр орны харилцааны хэтийн төлвийн талаар үзэл бодлоо хуваалцана. Түүнчлэн ноён Вэнь Бирмингэмийн ойролцоох Лонгбриджид байршилтай Хятадын өмчит “MG” автомашины үйлдвэрээр зочлох аж. Уг үйлдвэр нь Шанхайн автомашин үйлдвэрлэлийн корпорацийн мэдэлд байдаг ба айлчлалынхаа үеэр шинэ загварын “MG6 Magnette” автомашины нээлтийн ёслолд оролцох юм.

Хятад улс одоогийн байдлаар гурван их наяд ам.долларын гадаад валютын нөөцтэй байгаагаас зарим хэсгийг нь евро болон бусад валют руу шилжүүлж байж магадгүй талаар эх сурвалжууд мэдэгдэж байгаа юм. Энэ тухай ноён Вэнь хэлэхдээ Хятад улс сүүлийн жилүүдэд европын засгийн газрын бондын худалдан авалтаа нэмэгдүүлж байгаа, европын улсуудад тулгараад буй еврогийн ханшийн асуудлыг хялбархан шийдэж чадна гэдэгт итгэлтэй байгаа тухайгаа мэдэгджээ. Саяхан жагсаалтын хоёрдугаарт бичигдэж байсан Япон улсын эдийн засгийг Хятадын эдийн засаг гүйцэж түрүүлээд байгаа энэ үед Европын компаниуд хөрөнгө оруулалт хайж Хятадуудад хандах нь эрс нэмэгдэж байна. Тэр хэрээр Европ дахь Хятадын эзэмшил цар хүрээгээ тэлсээр байгаа аж. Дэлхийн эдийн засаг энэ замналаар Хятадаас улам хамааралтай болж байгаа нь тэргүүлэгч гүрнүүдийн анхаарлыг татаж, айдсыг төрүүлсээр байна.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж