
Хятад улс одоогийн байдлаар гурван их наяд ам.долларын гадаад валютын нөөцтэй байгаагаас зарим хэсгийг нь евро болон бусад валют руу шилжүүлж байж магадгүй талаар эх сурвалжууд мэдэгдэж байгаа юм. Энэ тухай ноён Вэнь хэлэхдээ Хятад улс сүүлийн жилүүдэд европын засгийн газрын бондын худалдан авалтаа нэмэгдүүлж байгаа, европын улсуудад тулгараад буй еврогийн ханшийн асуудлыг хялбархан шийдэж чадна гэдэгт итгэлтэй байгаа тухайгаа мэдэгджээ. Саяхан жагсаалтын хоёрдугаарт бичигдэж байсан Япон улсын эдийн засгийг Хятадын эдийн засаг гүйцэж түрүүлээд байгаа энэ үед Европын компаниуд хөрөнгө оруулалт хайж Хятадуудад хандах нь эрс нэмэгдэж байна. Тэр хэрээр Европ дахь Хятадын эзэмшил цар хүрээгээ тэлсээр байгаа аж. Дэлхийн эдийн засаг энэ замналаар Хятадаас улам хамааралтай болж байгаа нь тэргүүлэгч гүрнүүдийн анхаарлыг татаж, айдсыг төрүүлсээр байна.