Нийслэлийн хэмжээнд одоогийн байдлаар цэцэг төв, зоос гоёл, таван шар, шар хадны замууд хаалттай байна. Тодруулбал Ус цаг уурын хүрээлэнгийн уулзвараас Цэцэг төв хүртэлх замыг энэ сарын 22-ноос 14 хоногийн хугацаанд хааж, ирэх долдугаар сарын 06-нд нээх бол өнгөрөгч пүрэв гаригт хаасан Зоос гоёлын уулзвараас Байгалийн түүхийн музейн уулзвар хүртэлх 300 метр замын хөдөлгөөнийг долдугаар сарын 9-ний 06 цаг хүртэл хязгаарлах аж. Харин энэ сарын 14-нөөс хаасанТаван шарын уулзвараас төмөр замын фрезертэй уулзвар хүртэлх 700 метр автозам ирэх сарын 6-нд нээгдэх аж.
С.Отгон