Ферраригийн түүх тоглоомон машинаас эхэлсэн гэдэг. Хамгийн анх бүтээж байсан Феррари тоглоомон машины загвар одоо хэр нь үүсгэн байгуулагчид нь хадгалагдаж байдаг ажээ. Харин дэлхийд алдартай хурдан хөлгийг үйлдвэрлэгч Феррари компани албан ёсны төлөөлөгчийн газраа Энэтхэгийн Нью Дели хотноо байгуулах гэж байна. 90-ээд оны эхээр Феррари зөвхөн АНУ, Герман, Итали, Их Британи зэрэг улсуудад албан ёсны төлөөлөгчийн газруудтай байсан бол одоо Энэтхэг улсад 58 дахь зах зээлээ нээхээр ажиллаж байгаа нь маш том амжилт.
Өнөөдрийн байдлаар Ферраригийн хамгийн том хоёр дахь зах зээл нь Хятад улс болоод байгаа нь Азийн хөгжил ямар хурдацтай явж байгааг илтгэж байна. Тиймээс Арабын Эмират, Сингапур, Хонгконгод худалдааны төлөөлөгчийн газраа нээгээд буй Феррари улмаар Энэтхэгийг онилоод буй. Азийн орнуудад баян хоосны ялгаа хол зөрүүтэй байдаг ч, баян нэг нь бусадтайгаа эд хөрөнгөөрөө өрсөлдөх сонирхол ихтэй байдаг. Энэ нь өндөр зэрэглэлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд таатай боломж олгож байдаг тухай Ферраригийн гүйцэтгэх захирал мэдэгджээ.
Б.Энх