Филиппин улсад өнгөрсөн баасан гаригт Миари гэх халуун орны шуурга болж, гэнэтийн үер, хүчтэй салхины улмаас багаар тооцоход 11 хүн амиа алдаж, 40,000 гаруй өрхийг яаралтай нүүлгэн шилжүүлжээ. Гэнэтийн үерийн улмаас Филиппиний зарим мужуудад хөрсний нуралт үүссэн бөгөөд цаг агаарын онц хүнд нөхцөл байдлын улмаас олон улсын 30 нислэг, дотоодын 26 нислэг саатсан байна.
Шуурга Филиппинд өнгөрсөн мягмар гаригт эхэлсэн бөгөөд цаг агаарын мэдээгээр салхины чиглэл бямба гаригт Баско, Батанис зэрэг тус улсын жижиг мужууд руу чиглэн нүүсэн байна. Харин ням гаригт шуурга Японы Окинавагийн баруун болон баруун хойд хэсгийг чиглэх хандлагатай байгаа ажээ.
Б.Энх