Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй төлөөлөгчид Украин улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр эх орноосоо мордлоо. Тус улсын ерөнхийлгч В.Януковичийн урилгаар тус айлчлалыг хийж буй бөгөөд айлчлал энэ сарын 29 хүртэл үргэлжилнэ. Айлчлалын явцад Украин улсын төр, засгийн болон парламентын удирдлагуудтай яриа хэлэлцээ хийж, Монгол, Украины түншлэлийн харилцааг хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гарган, хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн хэд хэдэн гэрээ, хэлэлцээр байгуулах юм.
Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Украин Улсын Львов мужид зочилно. Дараа нь Литва Улсын нийслэл Вильнус хотноо Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг /АОХН/-ийн бага хуралд оролцоно. Энэ нь ардчилал, түүний зарчим, чөлөөт болон шударга сонгууль, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэгч Монгол, АНУ, Итали, Польш, Португал, Энэтхэг зэрэг 17 орныг зөвлөлдөх бүлэгтээ багтаасан томоохон нийгэмлэг юм. Монгол Улс нь 2011-2013 оны хооронд тус нийгэмлэгийн Зохицуулах бүлгийн даргаар ажиллахаар болсон байна.
Б.СҮРЭН