Хятадын тэрс үзэлтэн Ху Жиаг сулласан тухай түүний эхнэр Зенг ням гаригт мэдэгдлээ. Хүний эрхийн төлөө идэвхтэй тэмцэгч Ху Жиа төрийн эсрэг турхирсан гэх үндэслэлээр шоронд гурван жил зургаан сарын хугацаанд хоригджээ. Ноён Ху 2008 оны Бээжингийн Олимп болохын өмнөхөн Хятад улсад хүний эрхийг хэрхэн зөрчиж байгаа тухай хэд хэдэн цуврал нийтлэлийг бичсэн нь улс төрийн хараанд орох хамгийн том шалтгаан болсон байна. Тэрээр мөн ДОХ-ын тархалтын эсрэг идэвхтэй тэмцэгчдийн нэг юм.
Өнгөрсөн лхагва гаригт Хятадын өөр нэгэн тэрс үзэлтэн Аи Вей Вейг тодорхой нөхцөлийн дор батлан даалтаар сулласан бөгөөд тэрээр Хятадын улс төрийн бодлогыг эрс шүүмжлэгчдийн нэг юм. Түүнийг их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн хэмээн буруутган гурван сар гаруй хугацаанд шоронд хоригдсон юм. Аи Вей Вей нь Бээжингийн Олимпод зориулан барьсан “Шувууны үүр” цогцолборын зураг төслийг хийснээрээ олонд танигдсан билээ.
Б.Энх