
Тэрбээр таван хэлний сурах бичиг бичсэн нь Гиннесийн дээд амжилт тогтоох амжилт гэдгийг орос англи каталог “ухаж” байж мэдсэн гэнэ. Арго Гиннесийн дээд амжилтыг бүртгэх комисст бүртгүүлэх хүсэлтээ албан ёсоор гаргасан гэнэ. Түүний хүсэлтийн дагуу энэ намар тусгай экспертүүд ирж бүртгэх аж.
“Би бол нэрээ брэнд болгосон хүн” хэмээн дахин дахин зарлах энэ эрхэм “Ард түмэн минь дэмжээрэй. Би Монголынхоо нэрийг гаргаж Гиннесийн номнод нэрээ бичүүлэх боллоо” хэмээн тунхаглаж сууна.
С.Сүндэр