
Хэмжилзүй үүссэн цагаас шинжлэх ухаан хөгжиж эхэлсэн хэмээн эрдэмтэд үздэг. Тиймдээ ч тухайн улсын хэмжил зүй улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал нөлөөтэй байдаг аж. Худалдаа үйлчилгээ, ус, цахилгааны тоолуур, жин хэмжүүр, шатахуун түгээгүүрийн газруудын үйл ажиллагаа хэмжил зүйтэй салшгүй холбоотой байдаг байна. Монгол Улсын эдийн засгийн байдал сайжирч, уул уурхай хөгжиж байгаа энэ үед хэмжил зүйн стандартыг олон улсын түвшинд нийцүүлэх нь чухал аж. Уул уурхай, ашигт малтмалын бүтээгдэхүүнийг гадагш нь импортлохдоо өндөр стандартаар хэмжиж, алдагдалд оруулахгүй байх нь чухал болохыг онцолж байсан юм. Мөн улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд хэмжил зүйн гүйцэтгэх үүрэг сэдэвт олон улсын бага хурлыг зохион байгуулж байгаа нь манай улс хөгжингүй орнуудын анхаарлын төвд байгааг илтгэж байна хэмээн дүгнэсэн. Нөгөө талаар олон улсын нэртэй шинжээчдэд улсынхаа хэмжил зүй, мэргэжилтнүүдийн ур чадвар, тоног төхөөрөмжүүдийн хүчин чадлыг танилцуулж, харилцан туршлага солилцож тусламж авах боломж бүрдэж байгаагаараа давхар ач холбогдолтой ажээ.