“Зөгийн үүр-2011” цахим уулзалт зөвлөгөөн болно

Хуучирсан мэдээ: 2011.06.26-нд нийтлэгдсэн

“Зөгийн үүр-2011” цахим уулзалт зөвлөгөөн болно

Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөлөөс Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлыг зохион байгуулах Үндэсний хороотой хамтран зургадугаар сарын 29-ний өдрийн 19 цагаас  “Зөгийн үүр -2011” уулзалт зөвлөгөөн Төрийн ордонд зохион байгуулах гэж байна. “Зөгийн үүр-2011” цахим ярилцлагын зорилго нь:

Монгол Улсын Засгийн газрын “Зөгийн үүр” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн  ажлын хүрээнд дотоодын хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн төлөв байдал, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад 2011-2012 онд дотоодын хөдөлмөрийн зах зээлээс нөхөгдөхгүй байгаа нарийн мэргэжил, өндөр ур чадвар шаардсан боловсон хүчний хэрэгцээ, ажлын байрны талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, харилцан санал бодлоо солилцоход оршино.

Түүнчлэн гадаадын өндөр хөгжилтэй оронд  сурч ажиллаж байгаад эх орондоо эргэн ирж амжилттай бизнес эрхэлж ажлын байр олноор бий болгон ажиллаж буй иргэд бизнесийн түүхээсээ хуваалцахаас гадна эх орондоо урт богино хугацаагаар эргэн ирж хөдөлмөр эрхлэх боломж, нөхцлийн талаар төр, хувийн хэвшил, иргэдийн санал, байр суурийг хөндсөн илтгэлүүд тавигдаж, асуудлыг хамтран шийдвэрлэх арга замын талаар ярилцана.

Энэхүү уулзалтын зөвлөлгөөний зохион байгуулалтын  онцлог нь  хилийн чанадад ажиллаж амьдарч буй иргэддээ мэдээллийг онлайнаар шууд хүргэж, харилцан санал бодлоо солилцох техникийн нөхцлийг бүрдүүлснээрээ онцлог юм. Иймд цахим уулзалтыг зохион байгуулах Ажлын хэсгээс гадаадад амьдарч буй Монгол Улсын  иргэдийг идэвхтэй, өргөнөөр оролцохыг уриалж байна. “Зөгийн үүр-2011” цахим уулзалт зөвлөгөөны хэвлэлийн бага хурал  маргааш Төрийн ордны “Г” Танхимд 11 цагт болох юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж