Мяньмарын шигшээ баг өнөөдөр ирнэ

Хуучирсан мэдээ: 2011.06.26-нд нийтлэгдсэн

Мяньмарын шигшээ баг өнөөдөр ирнэ

Монголын шигшээ баг өөрийн талбайдаа “Бразил- 2014” ДАШТ-ий урьдчилсан шатны  эхний тоглолтоо Мяанмарын багтай энэ сарын 29-нд хийнэ.

Тэмцээний бэлтгэл ажил бүрэн хангагдаад байгаа ба Мяньмарын шигшээ баг өнөөдөр манай оронд ирэх юм.

“Талын хөх чононууд” шигшээ багт нийт 50 тоглогч дуудсанаас эцсийн байдлаар 22 тоглогч үлдээгээд байна. Багийн үндсэн дасгалжуулагчаар С.Эрдэнэбат, туслах дасгалжуулагчдаар Европын хөлбөмбөгийн холбооны Франц, Гүрж мэргэжилтнүүд ажиллаж байгаа.

Шигшээ багийн ахлагч Д.Лүмбэнгарав бэртлийн улмаас уг тоглолтонд оролцох боломжгүй болсон билээ. Тэмцээн болох өдөр хүртэл тамирчид МҮОХ-ны дэргэдэх анагаах ухааны төвд байрлаж бэлтгэл сургуулилтаа базааж байна.

С.Сүндэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж