Хугацааны эцсээр бага зэрэг сэрүүснэ

Хуучирсан мэдээ: 2011.06.26-нд нийтлэгдсэн

Хугацааны эцсээр бага зэрэг сэрүүснэ

2011 оны 06 дугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 15-20 градус, Орхон сэлэнгийн сав болон говийн нутгаар 25-30 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Солигдмол үүлтэй. Түр зуурын бороо орно. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 20-22 градус дулаан байна.

2011 оны 06-р сарын 27-ноос 07-р сарын 01-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

27-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 28-нд нутгийн хойд хэсгээр, 29,30-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. Хугацааны эцсээр бага зэрэг сэрүүснэ.

www.tsag-agaar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж