Стресстэй хүүхдүүд агаарын бохирдолд илүү эмзэг

Хуучирсан мэдээ: 2011.06.25-нд нийтлэгдсэн

Стресстэй хүүхдүүд агаарын бохирдолд илүү эмзэг

Ийм дүгнэлтийг Өмнөд Калифорнийн их сургуулийн эрдэмтэд хийлээ. Тэдний үзэж буйгаар гэр орны таагүй уур амьсгалд байдаг хүүхдүүд орчны агаарын бохирдолд илүүтэй эмзэг байж, уушгины өвчлөлд өртөх магадлал өндөр байдаг гэнэ.


10-12 насны 1400 хүүхдийг туршилтад хамруулан, машины утаанаас үүдэлтэй бохирдол, эцэг эхийн таагүй харилцаанаас бий болсон бухимдал, айдастай харилцаа тэдэнд хэрхэн нөдлөөлж байгааг судалжээ. Туршилтын явцад гэртээ тайван амгалан амьдардаг хүүхдүүдийн уушгинд агаарын бохирдол тэгтлээ хүчтэй нөлөө үзүүлэхгүй байгааг нотолсон байна. “Агаарын бохирдлын адил стресс хүүхдийн эд эсэд нэвтрэн дархлааны системийг нь гэмтээдэг” хэмээн судалгааны баг мэдэгдэв. Бидний амьдралын аливаа хэв маягийн золиос нь гэм зэмгүй хүүхдүүд болдог гэдгийг энэхүү судалгаа санууллаа. Хэдийгээр бид агаарын бохирдлыг санаснаараа бууруулж чадахгүй ч өрх гэр доторх уур амьсгалаа өөрсдөө зохицуулах бүрэн чадалтай билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж