Энэтхэг киноны наадам эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.06.25-нд нийтлэгдсэн

Энэтхэг киноны наадам эхэллээ

Канадын Торонто хотноо Энэтхэг киноны олон улсын XII наадам эхэллээ. Маш олон төрөлд шагнал гардуулдаг уг наадам анх удаагаа Хойд Америкт болж байгаа нь энэ. Тус улсын Онтарио мужид 600 мянга гаруй энэтхэг иргэн амьдардаг билээ.

Жил бүр болдог энэхүү наадам анх 2000 онд Лондон хотноо зохиогдсоноос хойш Макао, Тайланд, Дубай, Амстердам, Коломбо зэрэг 11 хотод болж байжээ. Хинди киног хилийн чанадад сурталчлан таниулах нь уг наадмын гол зорилго. Өнөө жил “Мумбайд нэг удаа” хэмээх гангстер кино шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин, шилдэг кино зэрэг 12 төрөлд нэр дэвшиж буй амжилтаараа тэргүүлж байна. Харин Салман Ханы тоглосон “Аймшиггүй” кино 11 төрөлд нэр дэвшин араас нь нэхэж явна. Өнгөрсөн жил уг наадам Шри-Ланкад болсон юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж