Н.Энхбаяр намын нөхөдтэйгөө уулзана

Хуучирсан мэдээ: 2011.06.24-нд нийтлэгдсэн

Н.Энхбаяр намын нөхөдтэйгөө уулзана

Өнөөдөр Улсын дээд шүүхэд нэрээ бүртгүүлж, батламжаа гардсан МАХН-ын гишүүд дэмжигчид яг одоо Түр штабынхаа гадна намынхаа тугийгбайрлуулж байна. МАХН-ын туг нь хуучны МАХН буюу одоогийн МАН-ын өмнө нь хэрэглэж байсан туг далбаа юм.  

Монгол Ардын Хувьсгалт Намын буурийг сахиж үлдсэн УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр өнөөдөр Дорнод аймагт ажлаар явж таарсан  бол МАХН-ын даргаар сонгогдсон Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Баян-Өлгий аймаг дахь Алтай таван богдын богдын оргилд авираад өчигдөр нийслэлд иржээ. Тэрбээр  Монголын хамгийн өндөр оргилд МАХН-ын тугийг мандуулсан байна. Экс ерөнхийлөгч Н.Энхбаяр өнөөдөр намаа бүртгүүлж, баяраа тэмдэглэж байгаа нөхөддөө баяр хүргэхээр намынхаа түр штаб дээр одоо ирэх гэнэ. 

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж