Хуучирсан мэдээ: 2011.06.24-нд нийтлэгдсэн

МАН-ын “Үнэн” сонины ерөнхий эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгч, ерөнхий эрхлэгчээр чамгүй олон жил ажилласан, “Монголын үнэн” болтол нь зүтгэсэн сэтгүүлч Ц.Ганбатыг өчигдөр ажлаас нь “мулталж”, яруу найрагч Ж.Мөнхбатыг оронд нь томилов. Шалтгааныг тодруулбал Ц.Ганбат өөр ажилд шилжиж байгаа гэнэ. Юу хийхийг нь лавлаж үзвэл МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийн зөвлөхөөр томилогдсон сураг дуулдлаа.

МАН ирэх жилийн УИХ-ын сонгуульд бэлтгэж хэвлэлийн сурталчилгаанд ач холбогдол өгч, туршлагатай сэтгүүлчээр ерөнхий нарийн бичгийн даргадаа зөвлүүлэх бололтой.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж