Ерөнхийлөгч ардчиллын нийгэмлэгийг удирдана

Хуучирсан мэдээ: 2011.06.24-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч ардчиллын нийгэмлэгийг удирдана

Ерөнхийлөгч Дэлхийн ардчиллын нийгэмлэгийг удирдана

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж зургадугаар сарын 30-наас долдугаар сарын 1-ний өдрүүдэд Литви Улсын Нийслэл Вилнус хотноо болох Дэлхийн Ардчиллын нийгэмлэгийн бага хуралд оролцохоор болжээ. Хамгийн чухал нь энэ үеэр ноён Ерөнхийлөгч Дэлхийн Ардчиллын нийгэмлэгийг Монгол Улс даргалах эрхийг гардан авах юм байна.

Дэлхийн Ардчиллын нийгэмлэг байгууллага нь 11 жилийн өмнө үүсэн байгуулагдсан бөгөөд манай улс эхнээс нь уг байгууллагын үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, улмаар 2005 оноос тэргүүлэх гишүүнээр ажиллаж байжээ. Харин одоо долдугаар сарын 1-нээс эхлэн хоёр жилийн хугацаанд уг нэр хүндтэй байгууллагыг даргалах эрхэм үүргийг хүлээж байна.

Дашрамд тэмдэглэхэд, Монгол Улсын Ерөнхийлөгч энэхүү бага хуралд оролцохын өмнө буюу зургадугаар сарын 27-29-ний өдрүүдэд Украйн Улсын Ерөнхийлөгч Виктор Януковичийн урилгаар тус улсад Төрийн айлчлал хийх гэж байна.       

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж