Сэлэнгийн бөхчүүдийн бэлтгэл жигдэрчээ

Хуучирсан мэдээ: 2011.06.24-нд нийтлэгдсэн

Сэлэнгийн бөхчүүдийн бэлтгэл жигдэрчээ

Сэлэнгэ
аймгийн "Таванхан" дэвжээний бөхчүүд Сэлэнгэ аймгийн төвөөс холгүй
орших "Гүннуур" зусланд Ардын хувьсгалын 90 жилийн ойн үндэсний их баяр
наадмын бэлтгэлдээ гарчээ. Энэ жил Сэлэнгэ аймгийн 80 жилийн ой тохиож
байгуу тул Сэлэнгийн бөхчүүдийн хувьд өргөн дэлгэр наадам болох юм.
Аймгийн ой долдугаар сарын 22-23-нд болох бөгөөд нутгийн бөхчүүдийн галд
улсын өсөх идэр начин Т.Өсөх-Ирээдүйгээр ахлуулсан улсын начин
Ч.Баянмөнх, аймгийн хурц арслан Б.Одгэрэл нарын тэргүүтэй  40 гаруй бөх
тус бэлтгэлээ базааж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж