Асашёорюү бөх үзэж байна

Хуучирсан мэдээ: 2011.06.24-нд нийтлэгдсэн

Монгол Улсад өмч хувьчлал эхэлсний 20 жил, Төрийн өмчийн хороо байгуулагдсаны 15 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан “Бөхийн өргөө”-нд болж байна. Өнөөдрийн барилдаанд Улсын арслан Д.Ганхуяг, улсын заан Д.Рагчаа, Ц.Мягмарсүрэн, Б.Сайнбаяр, М.Өсөхбаяр, Б.Соронзонболд, улсын харцага Г.Батбаяр, М.Батжаргал, улсын өсөх идэр начин Т.Өсөх-Ирээдүй нарын тэргүүтэй бөхчүүд зодоглож байна.

Төрийн өмчийн хороо байгуулагдсаны 15 жилийн ойн энэхүү барилдаан Улсын баяр наадмын өмнө зохион байгуулах хоёр том барилдааны нэг бөгөөд нөгөө нь ирэх ням гаригт болох Наадмын сорилго барилдаан байх юм.

Үзэгч цөөтэй ч том цолтой бөхчүүд олноор зодоглож буй өнөөдрийн барилдааныг мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж “Бөхийн өргөө”*нд хүрэлцэн ирж, сонирхож байна.

Б.Баясах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж