Жорж Майкл, Элтон Жон нар эвлэрчээ

Хуучирсан мэдээ: 2011.06.24-нд нийтлэгдсэн

Жорж Майкл, Элтон Жон нар эвлэрчээ

Учиргүй сайн найзууд байсан Британийн дуучин Элтон Жон, Жорж Майкл нар бие биетэйгээ дуугараагүй олон жил болсон гэнэ. Учир нь Элтон Жон хар тамхинд донтсон Жорж Майклд туслах гэсэн боловч цаадах нь түүнийг үл тоомсорлосноос хойш андын харилцаагаа тасалсан ажээ. Жорж Майкл Элтонд “Амаа татаад өөрийгөө хичээ” гэж хэлж байсан удаатай гэнэ. Түүнээс хойш хоёр дуучин нэг нэгнээ үзэхээ больж хэвлэлээр хэрүүлийн алим шидэлцэж эхэлжээ.

Харин Жорж Майкл өнгөрсөн жил хар тамхинаас гарах нөхөн  сэргээх төвд эмчлүүлж гарсны дараа тэдний нөхөрлөл дахин сэргэсэн ажээ. Дуучин Жорж Майкл ирэх арваннэгдүгээр сард Элтон Жоны ДОХ-той тэмцэх сангийн дэмжлэгтэйгээр Лондонд хандивын тоглолт хийх болсноо зарласан байна.

Дуучид 1980-аад оны үед “Don’t Let The Sun Go Down On Me” дууг хамтдаа дуулж алдаршуулсан билээ. Тэд 1997 онд сайн найз, Уэльсийн гүнж Дианагийн оршуулгын ёслолд хамтдаа ирсэн юм.  Харин Жорж Майклд  хар тамхи хэрэглэж мансуурсан үедээ машин барьж явсан хэргээр найман долоо хоног шоронд суусан нь том сургамж болж “Бүгдийг шинээр эхэлнэ” гэж мэдэгдэж байсан юм.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж