
Харин Жорж Майкл өнгөрсөн жил хар тамхинаас гарах нөхөн сэргээх төвд эмчлүүлж гарсны дараа тэдний нөхөрлөл дахин сэргэсэн ажээ. Дуучин Жорж Майкл ирэх арваннэгдүгээр сард Элтон Жоны ДОХ-той тэмцэх сангийн дэмжлэгтэйгээр Лондонд хандивын тоглолт хийх болсноо зарласан байна.
Дуучид 1980-аад оны үед “Don’t Let The Sun Go Down On Me” дууг хамтдаа дуулж алдаршуулсан билээ. Тэд 1997 онд сайн найз, Уэльсийн гүнж Дианагийн оршуулгын ёслолд хамтдаа ирсэн юм. Харин Жорж Майклд хар тамхи хэрэглэж мансуурсан үедээ машин барьж явсан хэргээр найман долоо хоног шоронд суусан нь том сургамж болж “Бүгдийг шинээр эхэлнэ” гэж мэдэгдэж байсан юм.
Н.Энх