Хуучирсан мэдээ: 2011.06.24-нд нийтлэгдсэн

Жастин Биберт халдав

Охидын хайрыг үргэлж татдаг бяцхан дуучин Жастин Бибер зургадугаар сарын 23-ны өдөр Нью Йорк хотын Мэйсигийн их дэлгүүрт өөрийн брэндийн “Someday” нэртэй сүрчгээ сурталчилж яваад, золтой л гэмтчихсэнгүй. Түүнийг Мэйси дээр сурталчилгааны ажилд оролцож дуусаад дөнгөж гарах гэж байтал нэгэн том биетэй залуу цагдаагийн хамгаалалтыг сэтлэн үсэрч ирээд Биберийг түлхээд унагачихжээ. Гайхах айх нь зэрэгцсэн 17-хон настай дуучин маань яахаа мэдэхгүй хэсэг зуур паникдсан ч, төд удалгүй босч ирээд “юу болсон бэ?” хэмээн хээв нэг асууж зогссон нь түүний өмнөөс санаа зовж байсан фенүүдийг нь тайвшруулсан байна.

Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж