Чойр-Сайншандын замын гүйцэтгэгч солигджээ

Хуучирсан мэдээ: 2011.06.24-нд нийтлэгдсэн

Чойр-Сайншандын замын гүйцэтгэгч солигджээ

Монголын мянганы сорилтын сангийн Авто машины төслийн хүрээнд Чойр-Сайншандын чиглэлийн 176.4 км хатуу хучилттай замыг барихаар БНСУ-ын “LG” группийн салбар болох “Эл Ай Жи инженеринг энд констракшн” нийт 43.8 сая ам.долларын хөрөнгө оруулалттай замыг 2013 оны есдүгээр сарын 1-нд хүлээлгэн өгөхөө амлаж байсан билээ. Зам барилгын ажлын чанараараа дэлхийд дээгүүрт ордог БНСУ-ын уг компанийн барих замыг Европ, Азийг холбосон хурдны замын гурав дахь шугам болно хэмээн ярьж байсан юм. Гэвч уг ажил өнгөрсөн жилийн долдугаар сарын сүүлчээс арваннэгдэгээр сар хүртэл нийт 5.76 хувийн гүйцэтгэлтэйгээр зогсжээ. Учир нь гүйцэтгэгч компани санхүүгийн хүндрэлд орж, асуудал нь шүүхэд шилжсэн учраас манай талаас гэрээг цуцалжээ. Гэхдээ энэ жилийн барилгын улирлыг ашиглах үүднээс өмнө нь туслах гүйцэтгэгчээр ажиллаж байсан компаниудтай гэрээ байгуулан ажлыг үргэлжлүүлэн явуулахаар Мянганы сорилтын сантай зөвшилцжээ. Учир нь зам барилгын ажлын гүйцэтгэгчийг шинээр шалгаруулахад тендерийн журам ёсоор дор хаяж долоо, найман сар алдах тул дулааны улирлыг ашиглах зорилгоор шийдэлд хүрчээ.

Туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан гурван компани хувьд газар, шорооны ажил болон гүүр, хоолойн ажлыг хийж гүйцэтгэх гэнэ. Эдгээр ажлыг гүйцэтгэхийн зэрэгцээ монголд үйл ажиллагаа явуулж байгаа гадаад, дотоодын компаниудын дунд хязгаарлдагдмал тендер зарлаж гйүцэтгэгчийг сонгох юм байна.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж