Боомоор хүн нас барсан байж магадгүй

Хуучирсан мэдээ: 2011.06.24-нд нийтлэгдсэн

Боомоор хүн нас барсан байж магадгүй

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын иргэн 31 настай эрэгтэй Б энэ сарын 20-ны өдөр өндөр халуурсан шинж тэмдэгтэй сумаасаа аймгийн эмнэлэгтээ хүргэгдэн ирж хэдэн цаг эмчилгээ хийлгэж байгаад нас баржээ.

Түүнд анхан шатны үзлэг хийсэн эмчийн дүг­нэлтээс үзвэл талийгаач нь боом өвчний халд­вараар нас барсан байж магадгүй байгаа аж. Энэ оноштой холбог­дуулан тус аймгийн Бай­галийн голомтот халдварт өвчинтэй тэм­цэх хэлтсээс Сүхбаатар суманд шин­жилгээ хийлгүүлэхээр ажлын хэсэг томилон явуулсан байна. Түүнчлэн талийгаач боом өвчнөөр нас бар­сан эсэхийг эцэслэн тог­тоохоор нийслэлийн Байгалийн голомтот халдварт өвчинтэй тэмцэх газ­рынхан тус суманд ажиллаж буй гэнэ. Одоогийн байдлаар шинжил­гээний эцсийн хариу гараагүй байна.
Боом өвчний шинж тэмдэг илэрсэн тус суманд ажлын хэсэг ажиллаж, хөл хорио тогтоожээ хэмээн “iNET” мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж