Чөлөөт бүсийн мастер төлөвлөгөөг баталжээ

Хуучирсан мэдээ: 2011.06.24-нд нийтлэгдсэн

Чөлөөт бүсийн мастер төлөвлөгөөг баталжээ

“Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүсийн мастер төлөвлөгөөний зураг, төслийн бүрдлийг Засгийн газраас баталсан байна. Төлөвлөгөөг 2029 он хүртэл хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улс, орон нутгийн төсөвт тусгах, гадаад улс, олон улсын банк, санхүүгийн байгууллагын төсөлд хамруулах, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар бүрдүүлэхээр төлөвлөсөн байна. Чөлөөт бүсийн мастер төлөвлөгөөг Замын-Үүд сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үндсэн шийдэлтэй уялдуулан хэрэгжүүлэхээр болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж