Хуучирсан мэдээ: 2011.06.24-нд нийтлэгдсэн

Дуучин Daisy-гийн “Дурлал юу хүснэ вэ” дуу одоо ч хит дууны нэг хэвээр байгаа. Тэрбээр зургадугаар сарын 25-нд буюу маргааш амьд хөгжмийг хүндэлж таашаадаг бүх хүрээнийхэнд зориулан анхны бие даасан тоглолтоо хийх гэж байна. “I Loft Function House”-д болох түүний тоглолтод “Нисванис”, “A-Sound”, “Лемонс” хамтлагууд оролцох төдийгүй “Madness” хамтлаг оролцож, ая дуугаараа бэлэг барих юм.

Daisy саяхан “Lost One” дууныхаа клипийг үзэгчдэд хүргэсэн. Энэ дуу ч маргааш болох тоглолтод эгшиглэх юм. Дахин сануулахад Daisy-гийн үдэш маргааш “I Loft Function House”-д болно.

М.Дөл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж