Паулин Нирамасухуког өөрийн хүү болон тухайн үеийн засгийн газрын дөрвөн албан тушаалтны хамт охид эмэгтэйчүүдийг хүчирхийлж, аллага хядлага зохион байгуулсан хэрэгт буруутгаж байна.
НҮБ-ын Олон улсын шүүх түүнд иргэдийг үй олноор хомроглон устгасан Руандагийн засгийн газрын үйл ажиллагаанд оролцсон гэж ял тулгаж байгаа ажээ. Руандагийн тухайн үеийн засгийн газар үндэстний цөөнх болох Туци угсаатнуудыг мөхөөх төлөвлөгөөтэй байсан юм. Паулин Нирамасухуког Туци охид эмэгтэйчүүдийг хулгайлан, цэргүүдээр доромжлуулж зэрлэгээр хөнөөж байсан ажээ. Яллагчид Паулин Нирамасухуко олон мянган хүнийг нүцгэлэн ачааны машинд мах шиг ачиж, үхэл рүү нь илгээдэг байсныг нотлох хангалттай баримт нотолгоог гаргаж иржээ.
Руандагийн шүүх уг генноцитод оролцсон олон эмэгтэйг ялласан боловч Паулин дээрх хэргийн улмаас НҮБ-ын Олон улсын шүүхэд татагдсан цорын ганц эмэгтэй юм. Руандад болсон үй олноор хоморголон устгасан хэрэгт холбоотой өөр хоёр эмэгтэйг Бельгийн шүүх шүүж байгаа юм байна.