Монголын боулинг сонигхогчдын холбоо, “Big Entertainment” ХХК хамтран Монголын боулинг сонирхогчдын холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит “BIG BOWLING TOUR-2011” боулингийн лигийн тэмцээнийг 2011 оны гуравдугаар сараас эхлэн монголд анх удаа зохион байгуулж эхэлсэн билээ. Тэмцээний 1-р тойргийн тоглолт дөрөвдүгээр сарын сарын 16-нд дууссан байгаа. Энэхүү тэмцээн нь боулинг сонирхогчдын тоог нэмэгдүүлэх, эрүүл мэнд, амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, боулингийн спортыг сурталчилах, байгууллага хамт олны дунд нөхөрсөг, дотно уур амьсгалыг бүрдүүлэх, клубын системийг хөгжүүлэх, клубын тамирчдын ур чадвар, чансааг дээшлүүлэх, олон улсын чанартай тэмцээнүүдэд тамирчдыг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой байдаг.
Нийт 10 гаруй боулингийн клубын 100 гаруй тамирчид тус тэмцээн өрсөлдөж байгаа. Тухайлбал,
– “Big Entertainment” ХХК-ийн “Big Bowling” клубын тамирчид (1, 2-р баг)
– “Монгол Даатгал” ХХК-ийн “Bowling Power” клубын тамирчид
– “Top Floor” ХХК-ийн “Мишээл” клубын тамирчид
– “Green Strike’s” клубын тамирчид (1, 2, 3-р баг)
– “300” клубын тамирчид (1, 2-р баг)
– “ДЦС-3” ТӨХК-ий “ТЭЦ-3” клубын тамирчид
– “B ZONE” клубын тамирчдыг энд тэмдэглэж болно.
– “Double-X” клубын тамирчид зэрэг 100 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа дайчлан өрсөлдсөн бөгөөд нэгдүгээр тойргийн аваргын цомын эздээр 11 хожил 1 хожигдолтойгоор “Big Entertainment” ХХК-ийн “Big Bowling” клубын 1-р багийн тамирчид тодорсон бол 2-р байранд “Монгол Даатгал” ХХК-ийн “Bowling Power” клубын тамирчид, 3-р байранд “Big Entertainment” ХХК-ийн “Big Bowling” клубын 2-р багийн тамирчид, 4-р байранд “Green Strike’s” клубын 1-р багийн тамирчид, “Top Floor” ХХК-ийн “Мишээл” клубын тамирчид, 6-р байранд “Double-X” клубын тамирчид тус тус энэхүү тэмцээнийг тэргүүлэгчдийн эгнээнд жагссан юм.
Тэмцээнд боулингийн 1, 2-р зэрэгтэй мэргэжлийн тамирчид ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байгаа нь тэмцээнийг сонирхолтой, өрсөлдөөнтэй, үзэгчдийг шуугиулсан шинэлэг хэлбэртэй болж байгааг онцолж болно.
Тамирчдын хувьд дэлхийн мэрэгжлийн тамирчдын авдаг 200 онооноос дээш оноог тэмцээн бүрт хэд хэдэн тамирчин авж байгаа нь монголын боулинг сонирхогчдын ур чадвар, чансаа хэрхэн хурдан хөгжиж байгааг харуулж байгаа явдал бөгөөд Монголын Боулинг Сонирхогчдын Холбоо болон “Big Entertainment” ХХК-ийн хамтын ажиллагаа, мөн энэхүү лигийн тэмцээн, сар бүр зохион байгуулдаг хосын төрлийн тэмцээн (эрэгтэй, эмэгтэй хос тамирчдын), “Эм-Си-Эс Кока-Кола” ХХК-тай хамтран монгол улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа байгууллага, компаниудын дунд салбар тус бүрээр 3 дахь жилдээ зохион байгуулж буй “Coca Cola Zero championship” тэмцээн, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газартай хамтран 2 дахь жилдээ зохион байгуулж байгаа “CITY CUP” цомын тэмцээн зэрэг нь Монголын боулингийн мэрэгжлийн тамирчид болон шинээр боулингийн спортыг сонирхож байгаа хамт олон, байгууллага, хувь хүмүүст маш том түлхэц болж байгаа юм.
“Эм-Си-Эс Кока-Кола” ХХК боулинг сонирхогч тамирчдыг дэмжих, тэдний ур чадвар, чансааг дээшлүүлэхэд анхаарч боулингийн спортын хамгийн өндөр оноо болох 300 оноо авсан тамирчинд 10.000.000₮ өгөхөөр амлаад байгаа билээ. “Big Bowling tour-2011” тэмцээний 1-р тойргийн хамгийн өндөр оноог “Big Entertainment” ХХК-ийн “Big Bowling” клубын 1-р багийн ахлагч 1-р зэргийн тамирчин С.Баярхүү 235 оноогоор тэргүүлсэн юм.
“Big Bowling tour-2011” тэмцээний 2-р тойргийн тэмцээн нь 05 сарын 15-нд явагдсан бөгөөд энэхүү тэмцээнд одоогийн байдлаар нэг ч хожигдолгүй “Big Entertainment” ХХК-ий “Big Bowling” клубыг тамирчид тэргүүлж байгаа бол тэдний араас “Монгол Даатгал” ХХК-ий “Bowling Power” клубын тамирчид, “B Zone” клубын тамирчид тус тус нэг хожигдолтой нэхэж байгаа билээ. 2-р тойргийн финалын шатны тоглолт 06 сарын 11-нд явагдан дуусч 2-р тойргийн аваргууд тодрох юм.
Нийт гурван тойрог үргэлжлэх тэмцээний тойрог дуусах бүрт тойргийн аварга баг 2, 3-р байрын багууд болон тусгай байранд 2 баг шалгарах бөгөөд мөн тойрог тус бүрт шилдэг 5-н тамирчин шалгаруулан Монголын Боулинг Сонирхогчдын Холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит цом, медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнах журамтай байгаа.
Одоогоор эхний гурван тойрог явагдсан ба энэхүү тэмцээний шилдэг найман багийг шалгаруулан, финалын тойргийн тоглолтыг ирэх арваннэгдүгээр сарын 05-аас эхлэн зохион байгуулж, оны эцэст “Big Bowling tour-2011” тэмцээний шилдэгийн шилдэг баг, тамирчдыг тодруулах болно.
2011 онд Монголын боулинг сонирхогчдын холбоо, “Big Entertainment” ХХК хамтран боулинг сонирхогчдын дунд болон албан байгууллага, хамт олон, компаниудын дунд боулингийн маш олон тэмцээн, уралдаануудыг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа бөгөөд эрхэм хүндэт та бүхэн ч гэсэн байгууллага, хамт олныхоо дунд боулингийн тэмцээнийг сонирхолтой, өрсөлдөөнтэй, шинэлэг хэлбэрээр зохион байгуулахад “Big Bowling” төвийн найрсаг хамт олон үргэлж бэлэн байгааг дуулгахад нэн таатай байна.