Хуулийг яаж хэрэглэх нь тодорхойгүй байсан гэжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.19-нд нийтлэгдсэн

Хуулийг яаж хэрэглэх нь тодорхойгүй байсан гэжээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ө.Энхтүвшингээр ахлуулсан Долдугаар сарын 1-ний үймээний үеэр хүчний байгууллагуудын ажлын уялдаа холбоо ямар байсныг судлах ажлыг хэсэг урьдчилсан байдлаар дүгнэлтээ гаргасан байна. Дүгнэлтийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулсны дараа УИХ-аар хэлэлцүүлэх ажээ. Ажлын хэсгийн дүгнэлтэд тухайн үед Үндэсний аюулгүй байдлын гурван гишүүн гурван өөр газарт байсан, тухайлбал, Ерөнхийлөгч Төрийн ордонд, УИХ-ын дарга Өвөрхангай аймагт, Ерөнхий сайд МАХН-ын байранд байсан нь нэгдсэн шуурхай арга хэмжээ авахад сөргөөр нөлөөлснийг дурджээ. Мөн хууль, хүчний байгууллагуудын ажилтнууд ч  гэнэтийн үйл явдлын улмаас цочролд орж, Онц байдал зарламагц тухайн нөхцөл байдалд хуулийг хэрхэн хэрэглэхээ мэдэхгүй байсан гэх зэрэг зүйлс ороод байгаа ажээ. Харин хэн хэрхэн ямар тушаал өгч нөхцөл байдлыг хурцатгасан зэрэг нь нууцын зэрэглэлтэй асуудалд багтаж буй тул уг дүгнэлтийг УИХ-аар хэлэлцэх үед хуралдааныг хаалттай зохион байгуулах бололтой.

  Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж