НҮБ-ын Хүүхдийн сангийн /ЮНИСЕФ/ Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаан болов
НҮБ-ын Хүүхдийн сангийн /ЮНИСЕФ/ Гүйцэтгэх зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар манай улсын Засгийн газар, Хүүхдийн сангаас хандивлагч орон, байгууллагуудтай зөвшилцөн боловсруулсан ЮНИСЕФ-ээс 2012-2016 онд Монгол Улсад хэрэгжүүлэх хөтөлбөрийн төслийг ямар нэгэн өөрчлөлтгүйгээр батлав. Хүүхдийн сангийн хөтөлбөрийн төслийг дэмжиж Байнгын төлөөлөгч үг хэлэв. Хөтөлбөрийн гол зорилго нь эдийн засгийн өсөлтийн үр шимийг хүүхэд бүрт жигд хүртээмжтэй болгоход оршиж буй бөгөөд хөтөлбөрийн хүрээнд хүүхдэд ээлтэй бодлого боловсруулах, түүний үр ашиг, өртөгт дүн шинжилгээ хийхэд Хүүхдийн сан манай улсад мэргэжлийн туслалцаа үзүүлэхийн зэрэгцээ эмзэг бүлгийн хүүхдүүдэд үзүүлэх эрүүл ахуй, эрүүл мэндийн үйлчилгээ, усан хангамжийг нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол эзэмшүүлэх, хүүхдийг аливаа дарамт, хүчирхийллээс хамгаалах зэрэгт оновчтой тусламж үзүүлэх юм. Хүүхдийн сангийн Гүйцэтгэх зөвлөл манай хөтөлбөрийг санхүүжүүлэхэд ЮНИСЕФ-ийн төсвөөс 3 сая 750 мянган ам.доллар баталж, хандивлагч орон, байгууллагуудаас 15 сая 250 мянган ам.доллар босгохоор шийдвэрлэв.

Мөн Байнгын төлөөлөгч НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон далайн орнуудыг хариуцсан бүс нутгийн захирал А.Рао-Сингх, Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Р.Флауэрс нартай уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцов.