Цагдаагийн байгууллагад шаардлага хүргүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.06.24-нд нийтлэгдсэн

Цагдаагийн байгууллагад шаардлага хүргүүлнэ

“Гал үндэстэн" холбооны зарим гишүүдийг саатуулж цагдан хорьсонтой  холбоотой тус холбооны гишүүн О.Лхавгадорж, Ц.Цамбалхүндэв, Я.Цэрэнханд, "Амлалт нэхэн ард түмний холбоо"-ны ерөнхий зохицуулагч Г.Уянга, “Шударга ёс тусгаар тогтнол хөдөлгөөний тэргүүн” Л.Баярхүү, “Монгол Улсын төлөө зүтгэе” төрийн бус байгууллагын тэргүүн Л.Болд нар өнөөдөр цагдаагийн байгууллагад шаардлага хүргүүлэхээр болжээ. Тэд нутаг чөлөөлөх үйл ажиллагааг санаатай дарж, байгаль орчныхоо төлөө нэгдсэн хүмүүсийг хомроглон баривчлах оролдлого гэж үзэж байгаа аж. Ц.Мөнхбаяр тэргүүтэй зургаан хүний гурвыг нь цагдан хорих 461 дүгээр ангид, гурвыг нь албадан саатуулах төвд саатуулаад  байгаа билээ. Тэднийг “Гурван тамга” компанийн техник хэрэгсэл рүү буудсан хэрэгт буруутган эрүүгийн хэрэг үүсгээд  байгаа юм. УМБГ-аас авсан мэдээллээр “бусдын эд хөрөнгөд санаатай халдсан, гал зэвсэг хэрэглэсэн, дээрх үйлдлээ давтан үйлдсэн” гэх үндэслэлээр цагдан хорьсон аж.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж