Франц улс Афганистанаас цэргээ гаргана

Хуучирсан мэдээ: 2011.06.24-нд нийтлэгдсэн

Франц улс Афганистанаас цэргээ гаргана

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Афганистанаас цэргээ татах тухай албан ёсны мэдэгдэл хийсний дараа Франц ч мөн Афганистанаас цэргээ татах тухайгаа пүрэв гаригт мэдэгдлээ. Францын Ерөнхийлөгч Николас Саркози цэргээ буцаан татах шийдвэрийг холбоотнууд болон Афганистаны удирдлагуудтай ярьж тохиролцсоны үндсэн дээр гаргажээ. Шийдвэрийн дагуу Афганистанд алба хааж буй Франц цэргүүдийг 2013 он гэхэд бүрэн бүрэлдэхүүнээр нь буцаан татна гэж Францын Батлан Хамгаалах Яамны сайд мэдэгдлээ.

Франц цэргүүдийнхээ аюулгүй байдлыг чухалчилж, Талибанчуудын өгөөш болгохгүйн тулд цэргийн хүчээ татах мэдээллийг одоохондоо дэлгэрэнгүй байдлаар гаргахгүй гэжээ. Одоогийн байдлаар Афганистан улсад Францын 3,935 цэрэг эрс үүрэг гүйцэтгэж байна. АНУ-ын Ерөнхийлөгч ноён Обамагийн мэдэгдсэнээр “АНУ 2012 оны есдүгээр сар гэхэд Афганистанаас 33,000 цэргээ буцаан татаж, 70,000 орчим цэргийг тэнд нь үлдээнэ” гэсэн юм. 

Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж